СБД-ийн Засаг дарга Х.Болормааг АТГ-т шалгуулах хүсэлт гаргажээ

2018 оны 05-р сарын 21 өдөр, 15 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
za

Чингэлтэй дүүргийн XV хорооны иргэн Д. Лхагвадорж Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан талаараа мэдээллээ. Тэрээр өмнө нь Х.Болормааг АТГ-т шалгуулахаар 150 орчим хуудас баримт, материал өгсөн боловч одоог хүртэл тодорхой хариу өгөөгүй байгаа гэнэ. Энэ талаар иргэн Д.Лхагвадорж “АТГ-т өгсөн баримт, мэдээлэл олон нийтэд хүрэхгүй ор сураггүй  болчихдог. Тухайн мэдээлэл шалгуулах гэж гомдол гаргасан хүнд нь оччихсон гэж хардаж байна. Би Х. Болормааг танихгүй, уулзаж байгаагүй хэдий ч олон удаагийн хууль бус үйлдлийг хараад сууж тэсэхгүй байгаа. СБД-ийн XVII хороонд  нэг айлд зориулж 40 гаруй сая төгрөгөөр гүүр барьсан. XVI болон XX хороонд  нэг бүрийг нь 34 сая төгрөгөөр хийсэн худгууд ажиллахгүй үргэлж хаалттай байдаг. Үүнээс болж төсвийн мөнгийг үргүй зарж, иргэдийн төлсөн татварын мөнгөөр тоглож байна” гэлээ.

Мөн “Төрийн албыг төрлийн алба болгосон Х. Болормааг шалгаж өгөхийг АТГ-аас дахин хүсч байна. СБД нэг , хоёр хүний тойрон хүрээлэгчдийг цуглуулсан газар боллоо. Тамгын газрын дарга,түүний гэр бүлийн хүн, НИТХ-ын дарга асан Д.Баттулга, эхнэр Ариунтунгалаг, хуулийн хэлтсийн дарга Гомбодорж гээд бүгд хамаатан садангууд. Нийлж  дүүрэгт зарлагдсан тендерийг будлиантуулдаг.  Зах хэсгээрээ хог, тоос, шороондоо дарагдчихаад байхад хэдэн зуун сая төгрөгийг  баяр болгоноор зарлагадаж төсвийн мөнгийг үнэгүйдүүлдэг” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх