ҮЭ-үүдийн хамтарсан цалин хөлс нэмэгдүүлэх, хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох суулт өнөөдөр /05.21/ 09:00-12:30 цаг хүртэл үргэлжлэв.
Суултад МҮЭ-ийн холбооны удирдлагууд, ажлын аппаратын ажилтнууд болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг мэргэжил, үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-үүд, харъяа байгууллагын удирдлага, ажилтнууд, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд 200 гаруй хүн оролцов.
МҮЭ-ийн холбоо болон гишүүн байгууллагуудаас УИХ, Засгийн газарт өгсөн шаардлагын хариу ирүүлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Хэрэв Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс нэмэгдүүлэхийг шаардаж буй ҮЭ-үүдийн тэмцлийг үл ойшоовол дараагийн шатанд шилжихээ МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр дахин илэрхийлж байлаа.
7 дахь өдрөө үргэлжилсэн суултад 200 гаруй хүн оролцжээ
2018 оны 05-р сарын 21 өдөр, 14 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )