ХААН банкийг 493 сая төгрөгөөр торгожээ

2018 оны 05-р сарын 21 өдөр, 13 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
haan bank

Өнөөдөр ШӨХТГ-аас иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийсэн хяналт, шалгалтын ажлын талаар мэдээлэл хийлээ.

“ХААН банк”-нд 493 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.  Тодруулбал, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэлэхдээ: “Хаан банк” хууль бус үйлдэл гаргасантай холбогдуулан өрсөлдөөний хуулийн дагуу торгосон. Нийт 493 сая 387 мянга 520 төгрөгийн торгуул оногдууллаа. Учир нь тус банк нь 2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 02\381 тоот тушаалаараа санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, ББСБ болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг, жилийн хүүг тэг төгрөг болгож данс эцэслэсний хураамж авдаггүй байсныг сар бүрд таван мянган төгрөг авах шийдвэр гаргасан. Энэ тухай мэдээлэл ААН-үүдээс ирсний дагуу шалгаж үзэн дээрх дээрх тушаалыг нь цуцлуулж зөрчлийн арилгуулсан” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. Наа
     (192.168.8..***)
    2018/05/22 18:07

    Яг үнэн юмуу худлаа зүгээр ийм мэдээлэл өгч хэрэглэгчдийг тайвшруулж байгаа юм биш биз дээ. Баримт нотолгоо тайлан мэдээтэйгээ бүрэн дүүрэн 100% мэдээлж болдоггүй юм болов уу

    (0) (0)
  2. zochin
     (192.168.8..***)
    2018/05/21 16:49

    erni bol manai ariljaanii bankud gadnii baruni hulgaich ousb iinhni gar hol bolson hulgaich luivarchin shulaani gazarud shude jirin ajilchidni ch yahu ajlal hij bga bh

    (0) (0)
  3. Haieei
     (192.168.8..***)
    2018/05/21 14:53

    Yostoi zangaragtai torgoloo. Torgohch bagadah bh. Uil ajillagaag zogsoo

    (0) (0)