Дараагийн тэмцэлд орох эсэх нь Даваа гаригт Засгийн газраас ирүүлэх хариунаас шалтгаална

2018 оны 05-р сарын 18 өдөр, 17 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suult

Ажил хаялтын өмнөх суултад оролцогчид үд дундад “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоох”-ыг шаардаж цуглаан зохион байгууллаа.
Цуглаанд МҮЭ-ийн холбооны удирдлагууд, ажилтнууд, ЭМАҮЭХ, БШУҮЭХ, ААХҮЭХ, ХХААБОҮЭХ болон бусад салбарын ҮЭ-ийн холбоод, орон нутгийн ҮЭ-үүдээс төлөөлөл оролцож, 11 хүн төр засагт хандаж үгээ хэлэв.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар,
-МҮЭ-үүдийн тэмцэл зургаан хоногийн өмнө бус 4 жилийн өмнө эхэлсэн. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр цалин хөлс нэмэгдүүлэх саналыг гурвалсан гэрээний хүрээнд гарган тавьсан. Дөрвөн жил дэндүү урт хугацаа. Үе үеийн Засгийн газрын туйлын хариуцлагагүй ажилласны горыг өнөөдөр бид харж байна гээд эв нэгдэлтэй, хуулийн дагуу тэмцэхийг уриалав.
Суултад оролцогчдын зүгээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төсвийн болон НББСШУ-ны байнгын хороод, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд нарт хандсан шаардлага дахин гаргасныг ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар танилцуулаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргад өгөв.
Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх асуудлыг төсвийн тодотгол хийх замаар шийдвэрлэхийг тус шаардлагад онцолсон байна.
Шаардлагын хариуг ирэх Даваа гаригт ирүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийн дагуу Хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлж, ажил хаялт зохион байгуулах болно гэжээ.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж суултын үйл ажиллагаа өндөрлөж, ирэх даваа гаригт Засгийн газраас ирүүлэх хариунаас шалтгаалж дараагийн тэмцэлд шилжих эсэх нь шийдэгдэх аж. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. emch
     (192.168.8..***)
    2018/05/18 20:18

    amjilt husie

    (0) (0)