П.Ганхүүг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

2018 оны 05-р сарын 16 өдөр, 19 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenesss

П.Ганхүүг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас чөлөөлж Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилох шийдвэр гаргажээ.

П.Ганхүү нь 2016-2017 оны 10 дугаар сарыг хүртэл Эрчим хүчний сайдаар ажиллахдаа салбартаа мэргэшсэн мэргэжлийн сайд гэсэн тодотголтой, олон нийтээс боломжийн сайн ажилласан гэсэн үнэлгээтэй сайдын албыг хүлээлгэн өгсөн юм. Тэрээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан бөгөөд эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх