ЭМАҮЭХ-ны түүчээлсэн хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдүүлэх, ажлын ачааллыг бууруулах шаардлагаа дэмжиж ажил хаялтын өмнөх суулт улам өргөжин, тэмцлийн дараагийн арга хэмжээнд шилжиж буйгаа илэрхийллээ.
МҮЭ-ийн холбоо болон зарим гишүүн байгууллагууд хүч нэмэн сууж эхэлсэн ба өнөөдөр эмч, сувилагч нар үсээ хусуулж тэмцлийн үе шат хурцдаж байгааг төр засгийнханд анхаарууллаа.
Өчигдөр буюу 05 сарын 15-нд үргэлжилсэн Нэмэлт хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэлгүй тарсан, ядарч зүдэрсэн ард түмнээрээ доог тохуу хийж, цаг хожих алхмуудыг удаа дараа хийж байна хэмээн ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар онцолж байв.
Эрх баригчид нааштай шийдвэр өгөхөөс нааш суултынхаа цагийг уртасгаж, үргэлжлүүлнэ гэдгээ зохион байгуулагчид нь энэ үеэр хэвлэлийнхэнд мэдэгдлээ.
Ажил хаялтын өмнөх суулт хүрээгээ тэллээ
2018 оны 05-р сарын 16 өдөр, 19 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )