Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир зуурдаар таалал төгсч Монголын утга зохиолд нөхөж баршгүй тохиолоо. Тэрээр 1972 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд мэндэлжээ.
А.Эрдэнэ-Очир найрагч Монголын их утга зохиол, яруу найрагт шинэ давалгаа болж “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн нэгэн үеийн яруу найрагчдын түүчээ болж, авьяас, мэдрэмж халгисан шүлгүүдээрээ олны хайр хүндлэлийг хүлээсэн юм.
Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болсон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм.
Мөн шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ.
Ум сайн амгалан болтугай.