Зон Олны нам нь ээлжит Бага хурлаа 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хуралдуулж, намын дарга П.Очирпүрэвийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, Г.Эрдэнэтөгсийг намын даргаар сонгосон ба шинээр сонгогдсон даргыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргажээ.
Улсын Дээд шүүх хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцэж, намын даргыг шинээр сонгосон Зон Олны намын ажиллагаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзэж, хүсэлтийг хангасан байна.