2018 оны 05 дугаар сарын 13-ны 20 цагаас 05 дугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Монгол Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говиор 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 14-19 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө Дундговийн нутгаар 24-29 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо шивэрнэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.