УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа нар ОУВС-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа

2018 оны 05-р сарын 11 өдөр, 17 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a3e32f81-fabc-4198-8d04-e481a7b4dd75

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа  өнөөдөр (2018.05.11) Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн 4 дэх шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж буй Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб, тус сангийн Монгол дахьсуурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Эрдэнэ “Олон улсын валютын сангийн Засгийн газартай хамтран явуулж байгаа үйл ажиллагааны үр дүнг байнга анхааралтай ажиглаж байна” хэмээн онцлов.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа  нар энэ үеэр хэд хэдэн тодорхой асуудлыг Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиебт тавьж, санал солилцсон.

Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб “Монгол Улсад гурав дахь удаагаа ажиллахдаа анх удаагаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж байна” хэмээн тэмдэглээд хэлэлцээрийн дагуу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн үетэй харьцуулахад эдийн засагт гарсан өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

Талууд, төсвийг алдагдалтай баталдаг, төсвийн алдагдал буурахгүй байгаа талаар болон хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой бусад асуудлаар ярилцаж, харилцан санал солилцлоо гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх