Ерөнхий сайд сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2018 оны 05-р сарын 11 өдөр, 17 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7d235a416a80344b7545c56d6315a93f

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын нэгдсэн төв эмнэлэг, эмнэлгийн тусгай мэргэжлийн төв, сувилагчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл,  Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн төв эмнэлэг болон сумын хүн эмнэлгийн сувилагчид оролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд маргааш тохиох “Олон улсын Сувилагчийн өдөр”-ийн мэнд хүргэлээ. Засгийн газрын тэргүүний хувьд сувилахуйн ухааны ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүлж,  тулгамдаж байгаа асуудлыг нь сонсох, шийдвэрлэх зорилгоор  уулзаж байгаагаа хэлсэн юм.

Сувилагч нарын төлөөлөл цалин хөлсийг нэмэгдүүлэх,  орон сууцны хангамжийг сайжруулахад Засгийн газраас дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгээ илэрхийлээ.

Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байна. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400.000-500.000  төгрөг. Сувилагчдын цалинг ажлын байран дахь бүтээмж нөхцөлтөй нь уялдуулан 7-49 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай  гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд хэллээ.

Үүнд жилдээ 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаар тооцоо гарчээ. Мөн 5000 сувилагчийг орон сууцжуулж, ипотекийн зээлд хамруулах хүсэлтэй байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх