Устай андууран халуун тогоо руу бензин хийж түлэгдсэн иргэнийг яаралтай Улаанбаатарт авч ирж эмчлүүлэхээр боллоо

2018 оны 05-р сарын 10 өдөр, 13 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c890d7f9fa704a47fc71a44f7bcc7cf3fedb650f

Өнгөрсөн шөнө Говь-Алтай аймгийн Цогт суманд 36 настай иргэн бензинийг устай андууран халуун тогоо руу хийсний улмаас их хэмжээгээр хордож, биеийнх нь 80 хувь түлэгджээ. Аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн иргэн Б-гийн биеийн байдал хүнд байгаа учраас яаралтай нийслэл хотод ирж эмчлүүлэх шаардлагатай болсон ч онгоцны суудалгүй гэх асуудал тулгарчээ. Харин тус аймагт ажиллаж байгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, тухайн иргэнийг яаралтай Улаанбаатар хот руу явуулахаар болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх