Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын хөдөлгөөнийг түр хязгаарлана

2018 оны 05-р сарын 08 өдөр, 15 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1a_20180508031348

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хийгдэх авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын борооны ус зайлуулах шугам, худаг угсрах ажил хийнэ. Тиймээс  2018 оны тавдугаар сарын 8-ны 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл нүхэн гарцын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.  Эрхэм авто зам хэрэглэгч Та бүхэн дээрх хугацаанд өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу. Тус ажлын гүйцэтгэгчээр  Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ ажиллах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх