Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт тулгамдсан асуудлуудаас газар дээр нь шийдлээ

2018 оны 05-р сарын 08 өдөр, 10 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27a27b8ca541f57e561bb2c3ad7b365c

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзан, тулгамдаад буй асуудлуудыг сонсож, заримыг нь газар дээр нь шийдвэрлэлээ.

Тодруулбал;

1.Өвөрхангай аймагт 60 ортой хүүхдийн эмнэлэг барих,

2.Арвайхээр хотод 320 хүүхдийн сургуулийн барилга барих,

3.Хужирт суманд цахилгаан станц барих,

4.Богд суманд шилэн кабел тавихаар болов.

5.”Мэргэд” сургуулийн барилгын ажил 2014 онд эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй байна. Шалтгаан нь 1.5 тэрбум төгрөг дутуу байжээ. Үүнийг мөн шийдвэрлэж ирэх есдүгээр сарын 01 гэхэд сургуулийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад бүрэн оруулах үүрэг өгөв.

6.Арвайхээр хотын биеийн тамир спортын газар нь 40 орчим сая төгрөгийн өртэй байсныг БСШУС-ын сайдын нөөц хөрөнгөөс гаргаж шийдүүлэхээр болов.

7.2018 онд 13 сумын ахмадын төвд тус бүр 5 сая төгрөгийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гаруулан авч өгөхөөр шийдэрлэв

8.Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг 200 сая төгрөгөөр бэлдэж хангахаар болов

9.Арвайхээр хотод 200 сая төгрөгийн өртөгөөр оёдлын үйлдвэр барьж ажлын байрыг нэмэгдүүлэхээр болов

10. Өвөрхангай аймагт цахилгаан станц барихаар болов

11. Орхон голын гүүрийн зураг төслийг хийж, бүтээн байгуулахаар болов

12.Хүүхдийн номын санг барихаар болов

13.Хүүхэд, залуучуудын ордонг барихаар болов

14.Ахмадын өргөөг барихаар болов зэрэг олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн иргэд Ерөнхий сайд ийнхүү шуурхай ажиллаж байгаад сэтгэл хангалуун, талархаж буйгаа илэрхийлээд Ерөнхий сайд болоод Засгийн газрын цаашдын ажилд амжилт хүслээ.

Ерөнхий сайдын ажлын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сайд болон бусад албаны хүмүүс, мөн Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд багтжээ. Ерөнхий сайдын албан томилолт Баянхонгор аймагт үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх