Монгол улсынхаа далбааг 86 улсад мандуулж өнө эртний түүхэнд хамгийн хол нутагт мөрөө гаргасан Жамбалсүрэнгийн Золбаяр буюу Амайг “Монгол Бадарчин” гэдгээр нь илүүтэй таних биз ээ. Тэрээр энэ сарын 12-нд буюу ирэх Бямба гаригт “Амай Монгол Бадарчин” мультивишн шоу тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Тоглолтонд МУАЖ Ц. Цэрэндорж, МУГЖ Х.Лхагвасүрэн, Дэлхий хамтлаг, Дуучин Т.Дэлгэрмөрөн, Б.Алтанжаргал, уртын дууч Б.Номин- Эрдэнэ, Ата Боргужин, DJ Henza, Naturdance бүжгийн хамтлаг оролцох аж.
Мөн тоглолтын тасалбар бүрт өөрийн “Монгол бадарчин” номоо бэлэглэхээр болсон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг “Амай Тайвшир хэвлэл” пэйж хуудаснаас болон 99170097 утсаар лавлана уу.