Баянцээл орчмын туслах замыг жишиг гудамж болгон тохижууллаа

2018 оны 05-р сарын 07 өдөр, 14 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
301952_n_20180507020209

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, зүүн 4 замын уулзвараас “Туул Жин Пан”-ийн уулзвар хүртэлх 950 метр гудамжийг “ЖИШИГ ГУДАМЖ” болгон тохижууллаа. Нийслэл, дүүргийн Газрын албанаас газар чөлөөлөлтийг хийж, нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн чөлөөлж тохижилтын ажил хийгдэх боломжтой болгосон юм. Тохижилтын ажил хийгдсэнээр баруун талаараа явган хүний зам, том оврын 153 шилмүүст мод, троссон хашлага, ургамлан хашлагаар тохижуулав. Зүүн талын туслах замыг бүрэн шинэчилж 150 машины зогсоол бий боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх