Олны дунд хүлээлт үүсгээд буй “Next Stop” наадмын шилдгүүдийн “Оны залуу” лекц 5 дугаар сарын 05-ны өдөр буюу энэ Бямба гаригт Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдах гэж байгаа билээ.
Тус лекцэд 5400 хүн бүртгүүлсэн бөгөөд Төрийн ордны Их танхимын багтаамжийн дагуу салбар бүрийн төлөөлөл болсон 850 хүнийг оролцуулахаар боллоо.