18 жилийн дараа “Оны залуу”-ийн тайзан дээрээс Ж.Оджаргалын сонордуулах лекцийг сонсохоор 4000 гаруй залуучууд бүртгүүлжээ

2018 оны 04-р сарын 30 өдөр, 13 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c71d9a_maxresdefault-1_x974-1-842x474

Next Stop гэсэн нэртэй энэхүү наадмыг бид Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайн хэлсэнээр тансаг ёолк гэж хүлээн авч байлаа. Зөвхөн л нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн лидерүүд орж тэдний эхнэрүүдийн даашинзны үнийн өрсөлдөөн болдог, энгийн борчууд бидэнд хүртээлгүй мэтээр үздэг байлаа.

Жил бүр л нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн топ хоёр залууг тодруулж наадмаас төрөн гарсан залуучууд нь Монгол улсыг удирдан чиглүүлж авч явж байгааг харахад энэ зүгээр нэг томчуудын тансаг ёолк биш бололтой. Энэ бол залуучуудын үлгэр дууриал, нийгмийг чиглүүлэгч, манлайлагч ирээдүйн бүтээгч эздийг багаас нь бэлтгэх том суурь болж байсныг сая 25 жилийн ой дээрээс харлаа. Next Stop наадам дан ганц Монголын Залуучуудын Холбооны өмч бус Монголын ард түмний дараагийн улс орныг чиглүүлж авч явах залууг тодруулдаг, өнгөрсөндөө оны эцэст дүн тавьдаг бас нэгэн том сонгууль юм байна. Би санаж байна бага байхдаа мундаг бизнесмэн болно гэж мөрөөддөг байсан.

Одоогоос яг 18 жилийн өмнө буюу 2000 онд М-Си-Эс группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал Next Stop наадмын “Оны залуу”-ийн тайзан дээрээс “Бизнес-Хөгжлийн түлхүүр” хэмээх лекцээ тавьж байсныг санаж байна. Одоо бодож байхад энэ хүн тэр үед л өнөөдрийн Монгол улсын бизнесийн орчныг харчихсан, тодорхойлчихсон байсан байж. Саяхан 25 жилийн ойн дээр шилдэг 30 залуугийн лекцийн эмхэтгэл “Залуу удирдагч” шилжилтийн 25 жил гэсэн ном гаргасан байна.

Түүнийг аваад уншиж байхад шилжилтийн 25 жилийн шилдгүүд ямар зоригтой, зорилготой, мэдлэгтэй, чадварлаг байсныг олж харж, тухайн үедээ эргэж очих шиг боллоо. Ж.Оджаргалын лекцийг дахин уншихад “Бид хэрхэн өсөж өндийв, яагаад хүний нөөц болон мэдээллийн менежмент чухал вэ, мэдлэгт суурилсан эдийн засаг ба мэдээллийн технологи, бизнесийн боломжийн тухайд, бизнесийн орчин” зэрэг дэд гарчигтай эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй, одоогийн бий болох группийнхээ төлөвлөгөөг тухайн үед танилцуулж байж гэж хармаар. Тэгвэл Ж.Оджаргал 2017 оны Next Stop наадмын шилжилтийн 25 жилийн эдийн засаг, бизнесийн топ залуу болсон. 18 жилийн дараа тэр дахин лекцээ тавихнээ харин одоо юу ярих бол гэдэг нь олны анхаарлыг тэр дундаа залуучуудын анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Түүний лекцийг сонсохоор одоогийн байдлаар 4000 гаруй залуучууд Монголын Залуучуудын Холбооны myf.mn сайтад бүртгүүлсэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх