Монгол улсад эмнэлэг тэр дундаа төрөх эмнэлэгийн асуудал маш хүнд түвшинд яригдсаар ирсэн. Шинэ төрөх эмнэлэг барих талаар хэдэн арван жил л ярьж байгаа. Гэвч хариуцсан яам албан байгууллага нь ажлаа хийж чадахгүй байх зуур далайд тусал нэмэр гэгчээр нэгэн сайн санаат баг хамт олон Эх нялхасын дутуу тээлт судлалын тасгыг тохижуулсан байна. Тодруулбал МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа эх нялхасын дутуу тээлт судлалын тасагт тусламж үзүүлж, тохижуулжээ. Түүний цахим ертөнцөөр бэлтгэн хүргэдэг ” БЭЛЭГ” нэвтрүүлгийг мэдэхгүй хүн ховор. Олон олон хүнд сэтгэлийн бэлэг өгдөг тус нэвтрүүлэг 2 нас хүрч баг хамт олноороо ойн баяраа ийнхүү сайн үйлс хийж тэмдгэлсэн аж. Жирэмсэн эмэгтэйчүүд хаана ч аль ч эмнэлэгт хянагдаж байсан ямар нэгэн эрсдэл, өвчин зэргээс хамаарч дутуу төрөхөөр болвол Эх нялхасын дутуу тээлт судлалын тасагт ирж төрдөг байна. Энэхүү тасаг амьдрал үхлийн зааг дээр ирж тусламж хүсч буй ээжүүдийн аврал эрдэг танхим гэхэд хэлсдэхгүй биз. Мөн нэвтрүүлэгч Д.Одзаяа сүүлийн үед эмч, цагдаа, өвчтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгч ажлынхаа хажуугаар сайн үйлс хийж байгаад олон нийт ам сайтай байгаа юм