Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулахаар шийдвэрлэв

2018 оны 04-р сарын 27 өдөр, 13 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
24bf95889244a23ddee6afa5765aef45b4432e6f

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Ухаа-Худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулах аж. Үйлдвэр “Эрдэнэс Монгол” компанийн охин компани хэлбэрээр ажиллах юм байна. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийсэн. Тэрбээр “Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг өвөлдөө яриад дулааны улиралд мартдаг. Иймд бид энэ зун тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна. Ирэх оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсийг Улаанбаатарт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс орлох түлшний асуудлыг бид зайлшгүй шийдвэрлэх ёстой. Ингээд Засгийн газрын хуралдаанаар сайжруулсан түлшний улсын үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ зундаа улсын үйлдвэрийн газрыг байгуулж ашиглалтад оруулна” гэлээ.

Энэ нь ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр орлуулах, улмаар агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын нэг юм. Үйлдвэр жилд 90 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлж, борлуулалтын орлогоороо урсгал зардлаа санхүүжүүлнэ. Нэг тонн шахмал түлшний үнэ нэг тонн түүхий нүүрсний үнээс ихгүй байхаар тооцож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх