Мөнгөнөөс болж хүмүүсийн хоорондох сэв суух, өөрчлөлт орох, тэр ч бүү хэл ах дүүгийн тангараг тасрах нь ч орчин үед жирийн үзэгдэл болжээ. Хүн бус мөнгө шүтээн болсон гэхэд хилсдэхгүй.
Мөнгө бол мэдээж амьдралын зайлшгүй хэрэгцээ.
Гэхдээ мөнгөтэй буруу харьцах, мөнгийг хэт шүтсэнээр хүмүүсийн амьдрал доройтох, хэчнээн
зүтгээд ч өөдлөн дэвших зам нь хаагдах ч байдаг. Тэгвэл та ямар бизнес эрхэлж байгаагаас үл хамааран эхлээд өөрийн бодол сэтгэл, хандлагаа эерэг тийш нь өөрчлөх хэрэгтэй.
Мөнгөтэй болох, баяжихыг хүсдэггүй хүнийг өнөө цагт хайгаад ч олдохгүй биз. Бүгд л сайхан амьдрахыг хүсдэг. Гэхдээ танд зөвлөхөд:
– Хэт шунал гай барцадаас өөр сайхан зүйл авчрахгүй. Амьдрал тань боломжийн л байна. Үүндээ сэтгэл амар, хангалуун байж сур.
– Орлогоо дээшлүүлэхийг хүсвэл эхлээд зорилгоо тодорхойл. Та өөрөө сэтгэл санааны хувьд ч тэр хэр бэлтгэлтэй байгаагаа дэнсэлж үзэхэд гэмгүй. Гагцхүү мөнгө, ашиг хонжоог эрхэмд
тавьбал та бүтэлгүйтэнэ. Мөнгө тогтохгүй бол халаасандаа аалз хий.
– Мөнгийг дэлгэж өгөхгүй, харин нугалаад ар талаар нь өгч байх,
– Үдэш орой мөнгө тоолох, мөнгөний хэрүүл хэзээ ч бүү хий. Мөнгө үргэдэг.
– Нар жаргаснаас хойш гадны хүнд мөнгө өгөхгүй байх,
– Мөнгө санамсаргүй унагасан тохиолдолд баруун гараараа түүж авах,
– Тод шар, улаан өнгийн түрийвчинд мөнгөө хий. Тэгвэл мөнгөний даллага ирнэ.
– Ус горхи, далай тэнгис урсаж буй зурагтай өрөөнд мөнгөө бүү хадгал “урсаад” явчихна. Өөрөөр хэлбэл тогтохгүй.
– Даваа, ням гарагуудад мөнгө зээлэхгүй, мөн өрөө төлөхгүй байвал танд тустай.
– Оройн цагаар хог хаях, шалаа шүүрдэхийг тэвч ирж болзошгүй азыг үргээж болзошгүй,
– Шинэ байранд орохдоо задгай мөнгө шалан дээр асгах. Баяжихын тэмдэг.
– Гээж хаясан мөнгөндөө хэзээ ч бүү харамс. Гай тотгорыг чинь хаасан байж магадгүй.
– Хэзээ ч бүү гасал, бүү исгэр. Ийм зуршилтай хүнд хэзээ ч мөнгө тогтдоггүй.