Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб, Туул голын сав газрын захиргаа хамтран энэ сарын 24-ны өдөр Туул голоо цэвэрлэхээр болжээ. Залуу дугуйчид “Хатан туул голоо хайрлан хамгаалцгаая” уриан дор нэгдэж унадаг дугуй сонирхогч залуусаа байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцохыг уриалж байгаа аж.
Зохион байгуулагчдын зүгээс цэвэрлэгээ хийхэд шаардлагатай бүх зүйлсээр хангах бөгөөд 04 дүгээр сарын 29-ны 10 цагт Зайсангийн баруун хойд талд байрлах “Миний дэлгүүр”-ийн урд цуглаж 13 км газрыг цэвэрлэхээр төлөвлөсөн байна.
Дугуй сонирхогч та бүхэн 6 дахь удаагийн “Дугуйчдын нэгдсэн Туул голын цэвэрлэгээ”-нд оролцохдоо
- Унадаг дугуйн бүрэн бүтэн байдлыг сайтар хангасан байх
- Цуваанд явахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс илүү үйлдэл хийхгүй байх. (Огцом тормаслах,Сүлжих, Хөгжим сонсохгүй байх,
Цуваанд зөвхөн нэг эгнээгээр явах журмыг баримтлах хэрэгтэй.