Уулзалтад 2 талын сайдаас гадна Монгол Улсын БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа болон холбогдох мэргэжилтнүүд байлаа. Харин ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Инамов Нуритдин Рахманжанович, ОХУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Мещанинов Максим Бориславович, ОХУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны атташе Безруков Станислав Сергеевич нар оролцсон юм.
Уулзалтаар хил дамнасан тусгай хамгаалалттай газар бий болгох, ойн хөнөөлт шавжтай биологийн аргаар тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хил дамждаг зэрлэг, нэн ховордсон ан амьтдын хөдөлгөөнд тандалт судалгаа хийхэд хамтарч ажиллахаар тохиролцсон юм. Сэлэнгэ мөрний сав газарт барих усан цахилгаан станцын ажлыг түргэвчлүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сайд илэрхийллээ.