Хороо 2017 онд 243 аж ахуйн нэгжид газар дээрх хяналт шалгалт хийжээ

2018 оны 04-р сарын 25 өдөр, 18 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hyanaltShalgalt

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн үндсэн дээр үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2017 оны эцсийн байдлаар 2125 байна.

Эдгээр зохицуулалтын байгууллагад Хороо нийтэд нь зайны хяналт шалгалт явуулдаг бөгөөд 2017 онд 784 байгууллагад аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, мэдээнд үндэслэн үйл ажиллагаа, санхүү, төлбөрийн чадвар, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, бусад нөхцөл шаардлагын биелэлтийг хянан ажилласан байна. Мөн жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах чиглэлээр нийт 126 хувьцаат компани (ХК)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг хянаж, хариуг хүргүүлсэн бөгөөд хурлаа зарлан хуралдуулаагүй нэр бүхий 52 ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрхийг дуусгавар болгожээ.

Харин газар дээрх хяналт, шалгалтыг нийт 243 аж ахуйн нэгжид хийсэн байна. Энэ нь өмнөх 2016 онд явуулсан газар дээрх хяналт шалгалтын нийт тооноос 81 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хэсэгчилсэн болон иж бүрэн хяналт, шалгалт, үзлэгийн хэлбэрээр явуулсан газар дээрх хяналт, шалгалтад үнэт цаасны салбарын нэр бүхий 21 тусгай зөвшөөрөл эзэмшигч, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь-Сүмбэр аймгуудад бүртгэлтэй 16 ХК, даатгалын 5 компани, Албан журмын даатгагчдын холбоо, даатгалын 2 зуучлагч, 15 даатгалын хохирол үнэлэгч компаниуд болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 44 төлөөлөгч, нийслэлийн 109 ББСБ, Зээлийн батлан даалтын сан, 29 ХЗХ хамрагдсан байна.

Зайны болон газар дээрх хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага тооцох арга хэмжээг тухай бүр авч, энэ тухай болон үр дүнг олон нийтэд мэдээлж байсан бөгөөд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах асуудалд түлхүү анхаарал хандуулж ажиллав.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх