Зургаан настай А.Хүслэн Жюү жицүгийн дэлхийн аварга болжээ

2018 оны 04-р сарын 25 өдөр, 15 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
31206501_1817756688274570_7987952667806441768_n

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Жюү жицүгийн дэлхийн хүүхдийн их наадамд оролцсон зургаан настай, Монголын хамгийн отгон тамирчин А.Хүслэн дэлхийн аварга боллоо. Тэрбээр Kids-2 ангиллын 23 кг-ын жинд алтан медаль хүртсэн аж.

Тодруулбал, ‘Garuda’ клубын тамирчид болох төрсөн ах дүү Б.Алтан-Эрдэнэ, Б.Ган-Эрдэнэ нар алт, мөнгөн медаль, ‘MONDE BJJ’ клубын тамирчин Ж.Цэгмид мөнгөн медалийн эзэд болсон байна.Тодруулбал, ‘Garuda’ клубын тамирчид болох төрсөн ах дүү Б.Алтан-Эрдэнэ, Б.Ган-Эрдэнэ нар алт, мөнгөн медаль, ‘MONDE BJJ’ клубын тамирчин Ж.Цэгмид мөнгөн медалийн эзэд болсон байна.

Дашрамд, тус тэмцээнээс Сэлэнгэ аймгийн ‘Шинэ Бадрах’ дэвжээний тамирчин З.Содбилэг алт, цагаан бүсний ангилалд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний М2 ангиллын 77 кг-ын жинд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний 62 кг-ын жинд Хилчин спорт хороо, Гаруда клубын тамирчин Г.Монголжин хүрэл, охидын шар бүсний ангилалд Т.Ариунзаяа алтан медаль, Нандин-Эрдэнэ алт, Энхбулаг мөнгөн медаль тус тус хүртжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх