Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Цэвээндоржийн Эрдэнэбатыг томиллоо

2018 оны 04-р сарын 25 өдөр, 13 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
PhotoMe (1)

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр захирамж гаргаж, Цэвээндоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд томилж, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудлыг хариуцууллаа.

Цэвээндоржийн Эрдэнэбатын товч намтар:

Боловсрол:

  • 1992 он – Улаанбаатар хотын Технологийн дээд сургууль
  • 1996 он – Сингапурт Мэдээллийн удирдлагын системч
  • 2008 он – АНУ-д Бизнесийн удирдлагын бакалавр
  • 2011 он – Денверийн Их сургуульд Олон улсын улс төр, эдийн засаг судлалын магистр

Ажлын туршлага:

  • Монголын хөрөнгийн биржид Гадаад харилцааны референт
  • Сангийн яаманд Сангийн сайдын туслах, ахлах эдийн засагч
  • Азийн санд ахлах ажилтан
  • Нэгдсэн Үндэсний байгууллагад Ази, номхон далайн бүсийн нийтлэг үйлчилгээний эксперт, нийтлэг үйлчилгээний зохицуулагч
  • АНУ дахь “Эксперт консалтинг” компанид зөвлөх, захирал
  • “Орика Монгол” компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх