Монгол орны хавар хуурайшилт ихтэй. Хув хуурай агаар арьсны уян хатан чанарыг алдагдуулж,ялангуяа бүсгүйчүүдийг арьсаа яаж чийгшүүлэх вэ гэсэн гүн бодолд оруулна. Энэ бол шоглоом биш яг үнэндээ хур чийг багатай хавар цаг бүсгүйчүүдийг багагүй бухимдуулдаг нь хуурайшсан арьс үрчлээтэхийн үндэс болдог. Тэгвэл арьсаа чийгшүүлэх,байнга чийглэг байлгахын тулд дараах аргуудыг хэрэглээрэй. Эдгээр аргыг гэрийн нөхцөлд гарын дорх хүнс ногоо,жимсээр хийж болох давуу талтай. Гоо сайханчийн зөвлөгөөг анзаараарай.
-Өндөгний цагаан, багахан нимбэгний шүүс, зөгийн бал холиод нүүрэн дээрээ 20 минут маск тавиарай. Таны арьсыг чангаруулж, өнгөлөг болгоно.
-Түүхий төмсийг үрэгчээр жижиглээд нүүр болон хүзүүн дээрээ тавиарай. 20-30 минут тавиахад хангалттай.
– Гадил, зөгийн бал, цөцгий холино. Нүүр хүзүүндээ түрхэнэ 20 минутын дараа арилгана.
– Өргөст хэмхийг үрэгчээр үрээд шүүс болгон /2 хоолны халбага / түүн дээрээ 50 гр тараг, бага зэрэг хүнсний хивэг хийгээрэй. Нүүр болон хүзүүндээ түрхээд хатсаны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
– Авокадо жимсийг нухаад 1цайны халбага зөгийн бал,хагас халбага нимбэгийн шүүс, тарагтай холиод хөргөгчинд хийж хүйтнээр нь түрхэнэ. 20-30 мин байлгаад угаана.
– Оливын тос, наргил модны самрын тосоор нүүр хүзүүндээ иллэг хийх.
– Шүүсэн тараг, цөцгий, зөгийн бал, нухсан өргөст хэмх зэргийг хооронд холиод 20-25минут байлгаад угаана.
-Нүүрээ угаах гэж байгаа усандаа 1литрт 1-2хоолны халбага зөгийн бал эсвэл сүү хийж угааж байх нь усыг зөөлрүүлж хуурайшихаас сэргийлнэ.
– Төрөл бүрийн амин дэмээр баялаг жимс ногоог нухаад сүүтэй хольж маск бэлдэж болно. Бэлдсэн маскаа нүүр хүзүүндээ түрхээд 15минут байлгаад чийгтэй алчуур, порлоноор арчиж авна.
-Өргөст хэмхийг нимгэн хэрчиж маск маягаар тавьдаг уламжлалт арга нь яахын аргагүй үр дүн сайтай. Учир нь өргөст хэмх нь арьсанд чийгшил тэжээлийг өгөх эрдэс бодис, витаминуудыг агуулдаг.