Залуу өрх бүлийн номын санг байгуулах 108 номд багтах бүтээлийн бүртгэл эхэллээ

2018 оны 04-р сарын 24 өдөр, 15 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
63a3336f-58a2-4ecb-bb81-aee97322e3d3

50 гаруй жилийн түүхтэй Монголын хэвлэлийн анхны редакц Хүүхэд, залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакциас залуу өрх бүлийн заавал унших 108 номыг гаргаж өрхийн номын санг байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Цахим ертөнцөд хэт автаж хэвлэмэл ном, сонин унших нь хомсдож байгаа энэ үед залуу өрх бүлийг хариуцлагатай болгох, үр хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэх мөн айл бүр номын сантай байж номоо хүндлэх дээдлэх ёс суртахууныг суулгах үүднээс өрх бүрийн номын санг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.

Залуу өрх бүлийн заавал унших 108 номтой өрхийн номын санг байгуулснаар эрдэм мэдлэгтэй, эрүүл, соёл хүмүүжилтэй, өв уламжлалаа дээдэлсэн үлгэр жишээ өрх бүлийг бий болгох зорилготой гэнэ. Энэхүү 108 номд амьдралд хэрэгтэй барьж аваад гарын авлага болгон ашиглагдах бүх төрлийн мэдлэгийг багтаах юм байна. Үүнд, өв уламжлал, түүх, нийгмийн ухаан, ёс суртахууны болоод гэр бүл хэрхэн тогтвортой аз жаргалтай оршин байх үндэс, сурах бичиг, эрүүл байх арга ухаан, хууль эрх зүй, гадаад, дотоодын гэх мэт бүх төрлийн мэдлэгийг багтаах гэнэ. Тиймээс номонд шимтэгч, хүндлэн дээдэлдэг та бүхэн 108 номд оруулах номоо авчирч бүртгүүлэн Хүүхэд, залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцтай хамтран ажиллахыг урьж байна. Бүртгэл 2018 оны 05-р сарын 01-ээс, 2018 оны 11-р сарын 01 хүртэл юм байна.

Та бүтээлд тавигдах шаардлага болон, төрөл ангиллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг постер дээрээс авахаас гадна редакц руу холбогдож аваарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх