Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нэр бүхий гурван генералын цолыг хураахаар болсон байна. Өмнө нь Казахстаны иргэн болоод тус улсын хилийн тагнуулын албанд зөвлөхөөр ажиллаж байсан Х.Жекейгийн генерал цолыг хураасан юм. Энэ удаа гурван эрхмийн мөрдсөнд хүрэх гэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр эрхмийн хошууч генерал цолыг хурааж, бригадын генерал болгоно. Мөн нэр бүхий бригадын генералын цолыг хураана гэж байна. Сүүлийн жилүүдэд цолоо хураалгах хэмжээний асуудалд холбогдсоны учир гэвэл долдугаар сарын 1-ний асуудлаар ял шийтгүүлсэн ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Ч.Амарболд, улсын нөөцийн хөрөнгө завшсан хэргээр ял шийтгүүлсэн ОБЕГ-ын дарга асан, хошууч генерал П.Даш, албан тушаалаа урвуулан ашиглаж байлдааны онгоцны мотор худалдахыг завдсан хэргээр ял шийтгүүлсэн ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах штабын командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд эх орноо батлан хамгаалах үүрэгтэй цэрэг, армийнханд хатуухан хандаж эхэлсэн нь учиртай болов уу.
Н.Дөл
Э.БАТҮҮЛИЙГ ХЭН УЛСЫН БААТАР ГЭЭД БАЙГАА ЮМ. БААТАР ЦОЛ ЭЗНЭЭ ОЛООГҮЙ ШҮҮДЭЭ. ХУРААЖ АВАХ ЁСТОЙ