“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг байгуулж, тус компанийн анхны гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилов.
“Эрдэнэс алт ресурс” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж байх юм. Геологи хайгуулын ажил гүйцэтгэж улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлэх, олборлолтын хэмжээг өсгөх, үнэт металлыг олон улсын стандартын дагуу Монголд цэвэршүүлэх, эрдсийн санг арвижуулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Монгол Улсын зээлжих зэргийг өсгөх томоохон зорилтын хүрээнд уг компанийг байгуулсан байна.
Энэхүү үүргийг нэр төртэй биелүүлэх даалгаврыг Д.Ариунболдод төрөөс итгэж оногдууллаа. Д.Ариунболд нь Монцамэ агентлаг, Хувийн бизнесийн салбар, Эрдэнэс таван Толгой ХК зэрэг томоохон компанийг амжилттай удирдаж ирсэн туршлагатай удирдагч юм. Тэрбээр хамгийн сүүлд Эрдэнэс Таван Толгой ХК-ийг удирдахдаа тус компанийн гадаад ( Чалко-гийн 160 сая ам.доллар), дотоодын ( Хөгжлийн банкны 200 сая ам.долларыг) кампанийн хамт олны хамт бүрэн барагдуулж, чадварлаг удирдагч гэдгээ харуулсан гэж нийгэм үнэлдэг. Түүний мэдлэг, туршлага, чадварыг дахин сорихоор ” хар алтны” компаниас ” шар алтны” компани руу буурь сэлгэсэн байна.
Ц.ХИШГЭЭ