Цагдаагийн албаны нэрийг барьж, 500,000 төгрөг залилжээ

2018 оны 04-р сарын 23 өдөр, 16 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

Иргэн У гэгч нь өөрийгөө Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албанд ажилладаг гэж бусдад итгүүлэн, цагдаагийн албаны нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ.
Тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан иргэн Ж-ээс эрхийг нь сэргээж, жолоочийн үнэмлэхийг нь гаргуулж өгнө гэж хуурч мэхлэн 500,000 төгрөг залилж авсан гэмт үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Иргэд та бүхэн сэжигтэй этгээд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага тавихад бичиг баримтыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх