2018 оны 04 дүгээр сарын 20-ны 20 цагаас 04 дүгээр сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.