Барилгын кран унаж хүн гэмтжээ

2018 оны 04-р сарын 17 өдөр, 10 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
30708735_1638003329652050_4175798880002113536_n-708x350

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Алтай констракшны Саруул хотхоны барилгын ажил хийж байсан кран унаж хүн гэмтсэн гэсэн мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны 17:40 цагт өгсөн байна. Нийслэлийн аврах анги -105 бүлгийг очиход тус хорооллын барилгын ажил хийж байсан 36 метрийн өндөртэй кран унаж, кранист 36 настай, эрэгтэй гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.      Кран унасны улмаас 4 автомашинд эвдрэл үүсч, Баянмонгол хорооллын 919 дүгээр байрны дээврийн хэсэг нурсан байдалтай байсан байна. Одоогоор мэргэжлийн байгууллагууд шалгаж байна.

30708735_1638003329652050_4175798880002113536_n30738495_1638003429652040_9069493331553157120_n30738853_1743735779038745_966057626565607424_n30738942_2169004506677198_7077785879130799398_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх