Дипломат, албан паспорт олгохыг түр хугацаагаар зогсоожээ

2018 оны 04-р сарын 09 өдөр, 13 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15232494155acaf10788974

Дипломат, албан паспорт олгохыг түр хугацаагаар зогсоосон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас дипломат, албан паспорт олгох, эзэмших хадгалах тухай журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа аж. Иймээс энэхүү журмыг батлуулах хүртэл онцгой шаардлагатайгаас бусад тохиолдолд түр хугацаагаар зогсоожээ.

Монгол Улс өдгөө 31 улстай дипломат, албан паспортоор визгүй зорчих хэлэлцээр байгуулсан. Мөн 10 улстай шинээр хэлэлцээр байгуулахаар Герман, Чехтэй байгуулсан хэлэлцээрт албан паспортыг нэмж оруулахаар ярилцаж байгаа аж. Тиймээс эдгээр бүх хэлэлцээр, яриа хэлэлцээнд гадаад улсын зүгээс тавигдаж буй шаардлага болон Олон Улсын иргэний нисэхийн тухай конвенцийн IX хавсралтын III бүлэг паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй стандарт баталжээ.

Энэ дагуу 2013 оны есдүгээр сарын 30-наас өмнө олгосон дипломат, албан паспортыг 2018 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хүчингүйд тооцох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх