НӨАТ-ын сугалаагаар 100 саяын азтан тодорлоо

2018 оны 04-р сарын 16 өдөр, 09 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuat

2018 оны  4 дүгээр сарын 15-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2018 оны 3 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 4 дүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 18,650,280 баримт  хамрагдсанаас:

10 сая төгрөгийн 1

5 сая төгрөгийн 15

1 сая  төгрөгийн 170

200 мянган төгрөгийн 1663

50 мянган төгрөгийн  16920  баримт тохиролд таарч, нийт 18769 иргэн азтан болж 2 супер азтан тодорсныг Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт заасны дагуу сугалааны тохирлоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно… гэж заасны дагуу хоёр супер азтанд тус бүр 50 сая төгрөг олгох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Batnasan
     (192.168.8..***)
    2018/04/16 13:21

    Sugalaani dugaaraa gargaachee heden tsagaas ybagdav huleegeed garahgui bsan shuu

    (0) (0)