МУИС: Бүртгүүлэгч нь өөрийн хүсэлтээр МУИС-ийн бүрэлдэхүүн хэдэн ч сургуульд зэрэг бүртгүүлж болно

2018 оны 04-р сарын 16 өдөр, 09 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1523841798_30729679_1884029511607957_7123536863410782208_n

Монгол Улсын Их Сургууль 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөртөө оюутан элсүүлэх шинэ журмаа баталлаа. Элсэлтийн бүртгэлийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж 7 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт хаах бөгөөд орон даяар https://burtgel.num.edu.mn хаягаар буюу цахим хэлбэрээр хийх юм.

Нэг удаагийн бүртгэлийн хураамжаар МУИС-ийн бүрэлдэхүүн 5, салбар 2 буюу нийт долоон сургуулиас хэдэн ч сургуулийг сонгож өөрийн хүсэлтээр зэрэг бүртгүүлж болно. Хэд хэдэн бүрэлдэхүүн/ салбар сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг сургуулийг сонгох ба бусад сургуулийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдах юм. Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноо системээр шалгаж 24 цагийн дотор эрхээ баталгаажуулах ёстой. МУИС-ийн босго оноо нь Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд 500 оноо, Завхан Эрдэнэтийн салбар сургууль БСШУСЯ- наас баталсан оноо болох 400-аас доошгүй байна. МУИС элсэгчдэд үзүүлэх сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн талаар шинэ журамдаа тусгажээ. Үүнд ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд элсэх тус бүр эхний 25 элсэгчийг эхний жилд сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Мөн БСШУСЯ-аас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож 1-3 дугаар байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх ба улсын олимпиадад эхний байрт шалгарсан бол 100 хувь, 2 дугаар байр 75 хувь, 3 дугаар байр 50 хувь хөнгөлөхөөр журамдаа тусгасан байна. Журмыг бүрэн эхээр нь http://news.num.edu.mn/?p=49416 холбоосоор үзнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх