Хакүхо М.Даваажаргал 500 хүүхдэд Чингис хаан хүүхэлдэйн киног үзүүллээ

2018 оны 04-р сарын 15 өдөр, 08 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
30184565_1859403387463016_1904150085_n

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран асрамж халамжийн 500 хүүхдийг Өргөө кино театрт үнэ төлбөргүй кино үзүүлж, баярлууллаа.

Тэрбээр, энэхүү үйл ажиллагааг нээж “Сайн байцгаана уу. Бяцхан дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр дүү нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Миний аав долоо хоногийн өмнө бурханы оронд очсон. Дүү нартаа аавынхаа товч түүхийг танилцуулъя. Миний аав 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль, 1968 онд Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан. Мөн үндэсний их баяр наадамд удаа дараа түрүүлж байлаа. Дүү нартаа нэг зүйлийг захихыг хүсч байна. Та нар минь маш олон хүсэл мөрөөдөлтэй байгаарай. Түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөөрэй. Ах нь 15 настайдаа сумогийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед аварга болно гэж бодоогүй. Тиймээс дүү нар минь олон мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн төлөө хичээгээрэй” гэв.

Монгол Улсын хэмжээнд нийт 33 асрамж халасжийн төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр 20 гаруй асрамж халамжийн төвийн хүүхдүүдийг ийнхүү баярлуулжээ.

Хүүхдүүд Монголын анхны бүрэн хэмжээний анимэйшн болох “Чингис хаан” хүүхэлдэйн киног үзэж, гарын бэлэг авсан юм. Уг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан байна.

30708891_1136736416469370_7378214508369543168_n

30716595_1136736399802705_887774971353366528_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх