Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл оновчтой саналыг дэмжих зорилготой “Монголын Инновацийн 7 хоног – 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Монгол Инженер-2018” арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
ШУТИС-иас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь олимпиад хэлбэрээр болж өнгөрдөг байсан бөгөөд нэгдсэн арга хэмжээний үеэр эрдэм шинжилгээний хурал, сургалт, үзэсгэлэн, мэргэжил сурталчлах өдөрлөг, улсын олимпиадын нэгдсэн үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдах аж.
“Монгол Инженер-2018” нэгдсэн арга хэмжээнд зохион бүтээх инженерийн тооцоонд механикийн онолын болон зураг, төсөл, тооцоо, үйлдвэрлэлийн загварчлалыг (CAD/CAE/CAM) хэрэглэдэг үйлдвэр аж ахуйн нэгж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын инженер техникийн ажилтан, судлаач, мэргэжилтэн, их, дээд сургуулийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрт CAD/CAE/CAM дээр дурьдагдсан механикийн хичээлүүдийг судалдаг оюутнууд оролцох боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг mongol-engineer.mn сайт болон 99147004, 99274776, 99089677 утсаар авна уу.