Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь төрийн хүндэт харуулын дор хүндэтгэн үдлээ. Түүний шарилыг Алтан-Өлгийд заллаа.
Сүүлчийн замд үдэх ёслолд Ж.Мөнхбатын хүү, Японы сүмо бөхийн их аварга М.Даваажаргал, дархан аварга, УИХ-ын гишүн Б.Бат-Эрдэнэ нар гашуудлын үг хэлсэн юм.