Монгол Улсын Засгийн газар, БНЧУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан комиссийн VII хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Прага хотноо болж өнгөрлөө.
Уг хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нар нэн ховор зүйл, амьтдыг хамгаалах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол бөхөн, тахь, хавтгай тэмээ зэрэг дэлхийд ховордсон нэн ховор амьтдыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах юм.