Хүнсний манлай үйлдвэрүүдийн “Элгэн”,”Гоё”,”Дээж” тарагнаас савханцар илэрчээ

2018 оны 04-р сарын 11 өдөр, 16 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
146878

Хүүхэд багачууд төдийгүй томчуул ч амтархан уудаг “Миний Монголын элгэн тараг, Витафитийн “Гоё” тарагнаас гэдэсний эмгэг үүсгэгч буюу савханцар нян илэрчээ. Монголын хүнсний манлай үйлдвэр “Сүү”, “Витафит” компаниудын үйлдвэрлэдэг шилдэг бүтээгдэхүүнүүд яагаад асуудал дагуулах болов. С1 телевизээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Чанарын эрэлд” нэвтрүүлэг бэлтгэх үеэр зургаан төрлийн таргийг шинжилгээнд хамруулсан байна. Шалгалтын үеэр “Элгэн” тараг, “Мөөний” ХХК-ийн цөцгийтэй тараг, АПУ-ийн “Дээж” тараг, “Гоё” тараг, “Үлэмж” органик тараг болон Монфрэшийн бүтээгдэхүүнээс дээж авч үзжээ.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр “Элгэн” болон “Гоё” тарагнаас гэдэсний эмгэг үүсгэгч буюу савханцар нян илэрсэн байна. Түүнчлэн “Мөөний” компанийн цөцгийтэй тараг стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн бол “Үлэмж” тарагны савлагаа баталгаагүй гэж үзжээ. Мөн дотоодын үйлдвэрлэгчид ихэнх таргийг хуурай сүүгээр бүрж үйлдвэрлэдэг атлаа шошгон дээрээ үнээний цэвэр сүүний тараг гэж хаягладаг нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа нэг хэлбэр гэж хяналтынхан дүгнэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх