Аялагч Ч.Мөнгөндалай Биеийн тамир, спортын газрын дээд шагналаар шагнагдлаа

2018 оны 04-р сарын 11 өдөр, 11 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4c998be2-9889-47a6-8c7e-b13904a1bf9d

“Хүсэл мөрөөдөлд Хөгжлийн бэрхшээл саад болдоггүй” гэсэн уриатайгаар 285 км замыг 15 хоногийн турш явган туулж, Соёны нурууны ноён оргил Мөнх Сарьдагийн 3491 км оргилд амжилттай гарсан Монголын Залуучуудын Холбооны тамирчин аялагч Ч.Мөнгөндалайг  Монголын ард түмэн аль хэдийнээ мэддэг болсон.

Түүнийг энэ сарын 09-ий өдөр Биеийн тамир, спортын газрын дарга, МУГТ Ц.Шаравжамц хүлээн авч, Биеийн тамир, спортын газрын дээд шагналаар шагналаа.

Түүний Мөнх Сарьдагийн оргилд амжилттай гарч, өөрөөрөө бахархаж буй сэтгэл догдлуулсан бичлэг олон хүнд хүсэл мөрөөдөл, итгэл найдвар өгч чадсан билээ. Ч.Мөнгөндалай бол бусдын л адил хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн зүтгэж яваа жирийн л нэг Монгол залуу. Тэрээр дараагийн аялалынхаа төлөвлөгөөг хэдийнээ гаргасан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч ганцаараа аялж чаддагийг дэлхий нийтэд харуулахаар Европын орнуудаар аялах бэлтгэлээ базааж байгаа аж.

Аялагч Ч.Мөнгөндалай нь уулын спортод төдийгүй дугуйн спортоор хичээллэдэг бөгөөд сүүлийн 4 жилийн хугацаанд дараах газруудаар амжилттай аялаад ирсэн байна.

2014 оны 7 сард Алтай таван богд “Малчин оргил” 4051м

2016 оны 2 сард Мөнхсарьдаг 3491м

2016 оны 4 сард Отгонтэнгэр 4008м

2017 оны 2 сард Асралт хайрхан 2800м

2017 оны 3 сард Мөнхсарьдаг 3491м

2017 оны 6 сард Отгонтэнгэр 4008м

2017 оны 7 сард Хүйтэний оргил 4374м

2017 оны 7 сард Мөнх хайрхан 4207м

2017 оны 8 сард Сутай хайрхан 4220м

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх