УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, тохиолдож байгаа гамшиг ослын нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр танилцуулсан юм.
Онцгой байдлын байгууллага нь он гарсаар 245 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 15,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 340,2 сая төгрөг зарцуулаад байна.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.