Францын тэргүүн хатагтай Брижит Макрон 64 настай ч гайхалтай загварлаг хувцасладаг. Саяхан ерөнхийлөгч нөхрийнхөө хамт Энэтхэгт айлчлахдаа богинохон ягаан өнгийн даашинз өмссөн нь олны анхаарлыг ихэд татжээ.
Энэтхэгт эмэгтэйчүүд хөлөө ил гаргасан богино хувцас өмсөхийг таашаадаггүй. Тэр тусмаа албан ёсны уулзалт арга хэмжээнд хөлөө ил гаргахыг хориглодог. Харин Макрон албан ёсны айлчлалаар богинохон ягаан даашинзтай ирсэн боловч энэтхэгүүд тэгтлээ гайхширсан ч гайхалтай чамин ур хийцтэй, бас зохисон нь харин ч ихэд таалагджээ.
Харин ч дэгжин харагдаж байсан гэнэ.
Айлчлалын үеэр тэргүүн хатагтай загварын үзүүлбэр мэт сайхан хувцаснуудыг ээлжлэн өмсөж олны өмнө гарчээ. А маягийн гоёмсог даашинз,ажил хэрэгч бүсгүйчүүдийн өмсөх дуртай костюм-пиджак зэрэг өнөөгийн загварыг тодорхойлсон хувцаснууд өмссөн Макроныг богинохон ягаан даашинзтай байсан нь илүү гоё харагдлаа гэж энэтхэгүүд дуу алдсан дуулдана. Энэтхэгийн агуу удирдагч асан Махатма Гандийн дурсгалын цогцолбор үзэж явахад нь хүмүүс түүний даашинзыг илүү ойроос харжээ.
Энэ гоёмсог даашинз нь Макрон бүсгүйн шүтэн биширдэг Louis Vuitton брэнд аж. Ягаан даашинзтай нь хар өнгийн туфли,гялалзсан бугуйвч зүүлт янзын зохисон байсан гэнэ.
aimaar haragdaj baina