Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох асуудлаар санал асуулга явуулж байгаа билээ. Тодруулбал, нийслэлийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн шинэчлэлтэй холбогдуулаад Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын замыг 1.6 жил буюу 2020 он хүртэл хаахаар нийслэл хотын замын ачаалал хүндрэх нь мэдээж. Тиймээс түгжрэлийг буруулах зорилгоор долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалттай байсныг хоёр удаа буюу тэгш, сондгойгоор хязгаарлах саналыг хотын захиргаанаас гаргаж байгаа бөгөөд үүнийг иргэдийн санал асуулгаар шийдэх юм.
Замын цагдаагийн албан ёсны фэйсбүүк хуудсаар авч буй санал асуулгад оролцсон дийлэнх иргэд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа аж. Санал асуулга өнөөдрийн /2018.04.10/ 11.00 цагийн байдлаар 5432 хүн дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байна гэсэн бол 1301 хүн дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжиж байна гэжээ. Санал асуулга дөрөвдүгээр сарын 13-ны өдөр дуусна. Хотын дарга Су.Батболд дөрөвдүгээр сарын 14-нд албан ёсны шийдвэрээ олон нийтэд танилцуулах юм.
Н. Манлай
Мангар Батболдыг хурдан зайлуулья.