Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүд ажиллаж байгаа юм.
Айлчлалаар хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах талаар хэлэлцэн, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож байна.
Өнөөдөр Монгол, Хятадын Засгийн газар, яамд, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн тухайд “Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэлээ.
Мөн махны экспортыг нэмэгдүүлж, эрүүл ахуйн шаардлага хангах, Монгол Улсад махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих асуудлыг эцэслэх, хоёр улс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах зорилгоор холбогдох баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурсан юм.