Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлэгт ашиглагдаж буй багаж тоног төхөөрөмжтэй харьцдаг, эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд, техникч нарт зориулсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа” сургалт өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр боллоо.
Энэхүү сургалтын хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмжтэй холбоотой зарим хууль тогтоомж, аюулгүй ажиллагаа, үзлэг үйлчилгээ, засвар мөн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
Сургалтыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Чанарын албаны дарга С.Энхцэцэг, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Э.Баасансүрэн нар удирдан зохион байгуулсан юм.