Уртын дуу, хөөмийн хосолсон “Нандин” уран бүтээлийн тоглолт болно

2018 оны 04-р сарын 09 өдөр, 16 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9a8eea12-63c2-4997-88a4-6227a54aca61

Монголын өргөн уудам тал нутаг, нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу болох уртын дуу, хөөмийн хосолсон  “Нандин” уран бүтээлийн тоглолт энэ сарын 14-ий өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд Монголын Залуучуудын Холбоо дэмжин ажиллаж байна.

Өнөө цагт уртын дуу, хөөмийн өв соёлыг үргэлжлүүлэн дэлхийд дуурсгаж яваа МУСТА, хөөмийч, ятгачин А.Ундармаа, Уртын дуучин Б.Номин-Эрдэнэ нар хамтран тус тоглолтоо тайзнаа амилуулах юм. Тэд оюутан ахуйгаасаа хамтран уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд хөөмийч А.Ундармаа нь манай улсын хуруу дарам цөөн эмэгтэй хөөмийчдийн нэг. Тэрээр саяхан БНСУ-д Хөөмий судлалын чиглэлээр мастерийн зэрэг хамгаалаад ирсэн байна.

“Нандин” уран бүтээлийн тоглолтод ардын болон уртын дуунуудыг этник хэлбэрээр дуулахын зэрэгцээ, монгол хүний сэтгэл хөдлөлийн дуу авиаг хөөмийн хэмнэлд  оруулан ятга хөгжимтэй хослуулан сонордуулах аж. Тэдний дуулах ур чадвар, хоолойн цар хүрээ, хөөмийн гайхамшгийг хүн бүр шимтэн сонсох биз ээ.

f5ff00ca-78ab-4f5b-8e07-20de41d955bb

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх