Гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлжээ

2018 оны 04-р сарын 06 өдөр, 11 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
29694363_882569941949579_2468251499726271509_n

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 2018 оны 4-р сарын 3-ны өдөр Дорнод аймгийн төвд бусдын орон байранд 7 удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч, иргэдийн эд зүйлсийг хулгайлсан иргэн З, Н нарын хэргийг илрүүлэн шалгаж байна.

Дээрх хүмүүсийг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс баривчлан шалгахад сэжигтэн З өмнө нь 3 удаагийн ял шийтгэл эдэлсэн, мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс хүчингийн гэмт хэрэгт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэсгээс танхайн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан, сэжигтэн Н нь Дундговь аймагт 4 удаагийн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татагдан байцаагдаж байхдаа оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүд болохыг Эрүүгийн цагдаагийн тасгаас шалгах явцад тодруулаад байна.

Гэмт этгээдүүдийг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа тул Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг ард иргэддээ хүргэж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сүүлийн үед аймаг орон нутаг дамжин гэмт хэрэг үйлддэг этгээдүүд илэрч байна. Манай аймаг нь зүүн аймгуудын төв магистрал замд холбогдсон Хэнтий, Дорнод аймгууд руу ирж очихдоо дамжин өнгөрдөг уулзвар тул иргэд маань гэр орноосоо гарахдаа хаалгаа байнга бат бөх найдвартай цоож, цуургатай байлгах, байшингийн цонхондоо төмөр хаалт хийх, гэр хороололд байгаа айлууд хөрш айлдаа гэр орноо захиж байх, хөршүүд бие биенийхээ эд хөрөнгийг хайрлан хамгаалахад харилцан туслалцаа үзүүлж байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх