Сүхбаатар дүүргийн хэмжээнд 13-20 хорооны 177 өрхөд 2800 гаруй мал тоологджээ. Эдгээр малыг 05 дугаар сарын 01 гэхэд нийслэлээс зөвшөөрөгдсөн бүс рүү гаргах ажлыг зохион байгуулж байна. Ажлын хэсэг өчигдөр мал бүхий өрхтэй хороодын Засаг дарга нартай уулзаж, товлосон хугацаанд дээрх тооны малыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Нийслэлээс малтай өрхүүдэд Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Нарийны ам, Баянзүрх дүүргийн 21-р хороо Арцатын аманд газар олгон худаг, цахилгааны асуудлыг шийдвэрлэсэн байна.
Малтай айлуудыг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэнэ
2018 оны 04-р сарын 06 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )